send link to app

Хотын нүд app for iPhone and iPad


4.0 ( 4400 ratings )
Social Networking Lifestyle
Developer: Khainarbyek Dauryenbyek
Free
Current version: 1.0, last update: 6 years ago
First release : 21 Aug 2017
App size: 30.49 Mb

Нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлуудын фото зураг болон бичлэгийг цаг хугацаа болон байршлын хамт баримтжуулан НИТХ дахь АН-ын бүлэгт “Хотын нүд” Аппликэйшнаар ашиглан илгээнэ.

Иргэдээс ирсэн санал хүсэлт бүхий фото зургийг ангилан нийслэлийн төр захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг НИТХ дахь АН-ын бүлэг зохион байгуулна. Иргэдээс ирж буй фото зураг бүхий санал гомдол нь цаг хугацаа, байршил тодорхой учир тухайн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх боломж бололцоо нь нэмэгдэнэ.

Иргэд санал гомдол илгээхээс гадна үлгэр жишээ нийтийн хэрэглээнд нэвтрүүлж болохуйц санал санаачилга, сайн жишгийг илгээх боломжтой. Идэвхтэй, үр дүнтэй, бодит мэдээ мэдээлэл, санал, санаачлага гаргаж буй иргэдийг тодорхой хугацаанд /сар, улирал/ шалгаруулан урамшуулж олон нийтэд мэдээлж байна.